iNet.mn дагах

“Хүүхэд хамгаалагч” төсөл, “Зөв тусгал” хөдөлгөөний нээлт болов

Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр тохиож байгаатай холбогдуулан ЦЕГ-аас хэрэгжүүлж буй “Хүүхэд хамгаалагч” төсөл, “Зөв тусгал” хөдөлгөөний нээлт Сүхбаатар талбайд өнөөдөр болов. 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газраас дээрх төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сургуульдаа хүрэх, гэртээ харих чиглэлийн аюултай зам, талбай, орчинд эцэг эхчүүд тусламж үзүүлж, хяналт тавих зэргээр ажиллах юм. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа байгууллагуудын нээлттэй өдөрлөгийн үеэр дээрх төслийг нээсэн юм. Төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэллээ.



МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
“Та бүхний өдрийн амгаланг айлтгая. Сайн байцгаана уу.

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нь ардчилсан нийгмийн хөгжлийн тулгуур, эрх зүйт төрийн үндсэн үүрэг билээ. Улсын үндэс, үндэстний ирээдүй болсон гэр бүл, хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг хангахад бүхний анхаарлыг хандуулах, төрийн бодлогыг чиглүүлэхээр Та бид энд хуран цуглаад байна.

Монгол Улс хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэмд ирээдүй хойч үеэ итгэл үнэмшилтэй, бие даан амьдрах чадвартай, нийгмийн хариуцлагатай, өөрийн гэсэн үзэл бодолтой иргэн болгон төлөвшүүлэх нөхцөлийг хангахад хүүхдийн эрх, эрх чөлөөг хүндэтгэх, эрсдэлт нөхцөл байдлаас ангид байлгах, хамгаалахад чиглэсэн олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

Улсын  хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар, хүүхэд оролцсон 2833 гэмт хэрэг гарч, гэмт хэргийн улмаас 4922 хүүхэд хохирсон байна.

Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын 251 сургуулиас 26 сургууль 3 ээлжээр хичээллэж байгаа нь сургуулийн ачааллыг хэт ихэсгэж, хүүхдүүд шөнө оройн цагаар хичээлээ тарж, сургууль гэрийн хооронд ирж буцах замдаа гэмт халдлагад өртөн хохирох тохиолдол өсөн нэмэгдэх хандлагатай байна.

Иймд хүүхэд хамгааллын чиглэлээр эцэг, эхчүүд, насанд хүрсэн иргэн бүрийн сайн дурын үндсэн дээр бүлгэм, нөхөрлөл байгуулж, тэдний оролцоонд түшиглэн  хүүхдийг олон нийтийн газар гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирч болзошгүй эмзэг цэгүүдэд хүүхдийг аюулгүй зорчуулахад насанд хүрсэн иргэдийн сайн дурын эргүүлийн үүрэг гүйцэтгэх “Хүүхэд хамгаалагч” төслийг энэ онд туршилтаар хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. Хүүхэд хамгааллын чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгаа иргэний нийгмийн болоод олон улсын байгууллагуудыг Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллаж байгаа нь сайшаалтай.

Миний бие зарлиг гаргаж, 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласан билээ. Энэ зарлигаар хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдийг оролцоог нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг үр дүнтэй зохион байгуулж ажиллах, хууль, хөтөлбөрийн хэрэгжилт, уялдаа холбоог хангах, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахуун, эх оронч үзлийг төлөвшүүлэх соён гэгээрүүлэх ажил, эрүүл мэндийн үйлчилгээ болон хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хөтөлбөр контентын агуулга, чанар, хүртээмжийг сайжруулахыг Засгийн газарт чиглэл болгосон байгаа юм.

Хүүхдээ хамгаалж, эрүүл, аюулгүй орчинд өсгөж, сурган хүмүүжүүлж боловсруулах нь хүн бүрийн, юуны өмнө эцэг эхийн үүрэг гэдгийг хэн бүхэн мартаж болохгүй билээ. “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд хүүхдийн эрхийг хүндэтгэх, эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд туслах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд идэвх санаачилга гаргаж ажиллахыг ард иргэд, иргэний нийгмийн байгууллагуудад уриалж  байна.

Олон удаагийн уулзалт, хэлэлцүүлгийн дүнд хүүхэд хамгаалалд зориулсан төсөв  нэмэгдэж байгаа ч өмнөх жилүүдийн адилаар хүүхэд хамгааллын мөнгийг ширээ сандал, тавилга худалдаж авах үйл ажиллагааны зардал болгохгүй байх ёстой. Энэ бүхний үр дүнд өнгөрсөн жилийнх шиг чих халууцуулж, сэтгэл өвтгөсөн тоо баримтууд буурах ёстой гэж үзэж байна.

Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, тэднийг элдэв дарамтаас ангид байлгах нь иргэн бүрийн үүрэг хэмээн үзэж, хүн бүр энэ эрхэм үйлсэд нэгдэн эрүүл аюулгүй, амар тайван амьдралын төлөө хичээн зүтгэцгээе.

Мөнх тэнгэрийн ивээлээр Монголын үрс амар амгалан аж төрөх, сурч боловсрох, хөгжин дээдлэх үндэс бэхжих болтугай.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.скачать dle 12.0

Коронавирусийн эсрэг вакцин гарган авчээ

Өнөөдөр, 13:08

А.Амбасэлмаа: Шинжилгээ өгсөн хүмүүсийн 50 хувиас нь томуугийн А хүрээний H3N2 вирус илэрсэн

Өнөөдөр, 12:44

БНХАУ-Д БОЛОХ ОЛИМПЫН ЭРХИЙН ТЭМЦЭЭНҮҮД ЦУЦЛАГДЛАА

Өнөөдөр, 12:43

ХҮҮХЭД УЙЛЖ БАЙНА: 4 НАСТАЙ ХҮҮ ХОЙД ЭЦЭГТЭЭ ДӨНГӨЛҮҮЛСЭН 3 ХОНОГ БУЮУ ХААЛГАНЫ ЦААДАХ ЯРГАЛЛЫН МӨРӨӨР...

Өнөөдөр, 12:37

Ш.ГАНТУЛГА: БИ УИХ-Д НЭР ДЭВШИХ ТАЛААР БОДООГҮЙ БАЙНА, УЧИР НЬ БИ ЯДУУ ХҮН

Өнөөдөр, 12:30

Зах хаана гэх мэдээлэл хүнсний хомсдол үүсгэж болзошгүй гэв

Өнөөдөр, 12:12

Ё.Баатарбилэг: 402 удаагийн 40 теле хичээлийг 18 телевизээр заана

Өнөөдөр, 12:08

Хятадад коронавирусийн халдвар авсан хүний тоо 4,000 давж, нийтдээ 106 хүн нас баржээ

Өчигдөр, 10:09

Дэд хороо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа

27/01/2020, 16:05

Баяжуулах үйлдвэрт хүдэр нунтаглалтын шинэ тээрэм ашиглалтад орууллаа

27/01/2020, 15:48

Коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг 80086829 дугаарын утсаар өгч байна

27/01/2020, 13:15

5 хүртэлх насны хүүхдээ асарсан эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгоно

27/01/2020, 13:13

Манай компаниуд Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорациас санхүүжилт авах боломжтой

27/01/2020, 13:11

Хоногт 40 мянган ширхэг амны хаалт үйлдвэрлэж байна

27/01/2020, 13:10

"Булган уулын түмэн зулын баяр- Тамирын жавар" мөсний баяр боллоо

27/01/2020, 13:09

Урд хилийн авто боомтууд маргаашнаас амарна

24/01/2020, 14:52

Дорнодоос Манжуурын чиглэлд зорчихгүй байхыг анхааруулав

24/01/2020, 13:26

Х.Хатанбаатарт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээ гардуулав

24/01/2020, 13:25

Алдартнуудын хүүхэд насны ховор зургууд

24/01/2020, 13:24

Н.Номтойбаяр: Би гэмт үйлдэл хийгээгүй учраас өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй 7 Tweet

24/01/2020, 13:18

МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛААР Л.НИНЖЖАМЦ УЛИРАН СОНГОГДЛОО

24/01/2020, 12:40

ТАГНУУЛЫН ТУСГАЙ АЛБАНЫХАН ДЭЭРЭМ ХИЙЖ БАЙГААД ЦАГДААД "БАРИГДЖЭЭ"

24/01/2020, 12:37

Коронавирусын халдварын сэжигтэй 10 гаруй иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа

23/01/2020, 19:53

Ухань хотод хөл хорио тогтоов

23/01/2020, 15:45

Жолооч нар "Гэрэгэ" цахим киоскоор даатгалаа төлөх боломжтой боллоо

23/01/2020, 15:44

Б.ЭНХ-АМГАЛАН: ХУЙВАЛДАЖ ХУЛГАЙ ХИЙДЭГ ЦАГ ҮЕ ӨНГӨРСӨН

23/01/2020, 14:24

ДУНДАЖ ТЭТГЭВЭР 409 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЛОО

23/01/2020, 09:47

Г.БАТХҮҮ АГСНЫ ХҮҮ Б.ГАНХӨЛӨГ:ААВ МААНЬ ГАДНЫ НӨЛӨӨТЭЙ АМИА АЛДСАН

23/01/2020, 09:45

Британийн парламент “Brexit”-ийн хуулийн төслийг баталжээ

23/01/2020, 09:42

Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Симонетта Соммаругатай уулзлаа

23/01/2020, 09:41

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

9/10/2018, 12:01

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны Жаргалтхаан сум дахь гэр урлан

1/10/2019, 11:09