iNet.mn дагах

12 мянган зүрх, эрч хүч, том жишиг-Т.Ариунаа

12 мянган зүрх хамтдаа цохилсон үдэш
2019.11.08-ны 16.30 цаг. Буянт-Ухаа спорт цогцолборын эргэн тойронд битүү машин, холоос үй түмэн машин гялалзан харагдах нь өөрийн эрхгүй “Юун наадам” гэж уулга алдахад хүргэнэ. Зохион байгуулагчид Т.Ариунаагийн тоглолтод  10 мянга орчим тасалбар зарагдаж, 900 орчим хүн ажиллана гэж “максимум” байдлаар тооцоолсон ч гэсэн 15 мянган хүний ачааллыг даах нөхцлийг бодолцож,бэлэн байдалд байх ёстой гэсэн урьдчилсан төлөвлөлт гаргажээ. 16.40 цагийн үед дотоод холбоогоор төв хаалган дээр мушгирсан дараалал үүссэн учраас хүмүүс бухимдалтай байна гэсэн дуудлага зохион байгуулагчдын хэсэг нь зохицуулахаар гүйлдээд явчихав. Удалгүй “Хүмүүс хэвий байна. Ноцтой байдал үүсээгүй” гэсэн яриа сонсогдов. 17.00 цаг болоогүй байхад ийм байдал үүснэ гэж хэн төсөөлөх билээ?
Хүмүүс заал руу тасралтгүй цуварсаар, зогсоо хэсэг битүү болох төлөвтэй. Гэвч Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг бүгд ямар мэдэхгүй биш, яаравчлан эрт гарсан ч гэсэн зам хөдлөх аргаггүй байна гэсэн бухимдсан хүмүүс цөөнгүй. Уг нь үүнийг бодолцон 16.00 цагаас эхлэн хотын төвөөс фэнүүдэд зориулсан автобус явж байсан ч машинууд голын урсгал шиг цувсаар. 18.00 цагт гэхэд заал бараг дүүрч эхэллээ. Бод доо, 10 мянган хүн шүү дээ /Тоглолтын эцсийн мэдээллээр 12 мянган хүн цугларсан гэжээ/. Энэ бол зохион байгуулагчдын анх тооцоолж байснаас хэтэрсэн тоо, гэхдээ түүний тоглолтыг үзэхийг хүсч байсан хүмүүсийн хувьд бага тоо. Хүүхдээ, ээж аавыгаа, найзуудыгаа дагуулаад ирдэг байж гэж харамссан хүмүүс олон таарсан. Нөгөө талаас манайхны тоглолт хийдэг цирк 2000, Бөхийн өргөө 2500, УБ палас 3000, Соёлын төв өргөө 1300 хүний суудалтай гээд бодохоор 12 мянган хүнийг нэгэн доор ингэж цуглуулж чадна гэдэг бол үнэндээ л гайхамшиг. Тэр тусмаа тэд бүгд нэгэн сэтгэлээр огшиж, дуулж, бүжиглэж, хөөрч баясч байсан гээд бод доо. Яаж ингэж чадаж байна вэ, яаж бүтэн 4 цагийн турш дуулж бүжиглэж, /дуучидтай хамтран дуулсныг эс тооцвол бүх дууг ганцаараа, бараг бүх дуу бүжигтэй/ ийм цоглог байж чадаж байна вэ гэсэн асуултад түүний нэгэн фэний хэлсэн “Энэ чинь л Ариунаа шүү дээ” гэсэн үг яг л оносон гэмээр. Илүү олныг тайлбарлаж, гайхан шагширмаар байвал энэ чинь л Ариунаа шүү дээ...      
Нэг ч минут амрах аргагүй галзуу шоу

Улаан малгай, тоодон юбкатай жаахан охин тайзнаа дэрвэлзэн гарч ирж, хараа гүйцэхийн аргагүй эрчтэй бүжиглэнэ... Энэ бол Ариунаа “Хуучрашгүй жинс”... “16 нас”, “Ахны хайр”... Арав, хорь, гучин жилийн өмнө дуулж байсан дуугаа тэр одоо яг л адилхан цангинуулсаар, ритмтэй бүжиглэнэ. Магадгүй бүр илүү гоё ганган, илүү хөдөлгөөнтэй, хөнгөн, цоглог болчихсон шиг. Улаан мундир цагаан малгайтай үлгэрийн тугалган цэргийнх шиг хувцастай бүжигчдийн өмнө жаалхан охин хийл эгшиглүүлж, араас нь Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын үлээвэр найрал хөгжим, бөмбөрчид парад ая нижигнүүлж, Улсын филармоний үлээвэр найрал хөгжил, сонгодог хөгжмийн аялгуу эгшиглэж, тэгснээ алтлаг хувцас бүхий залуус ретро аянд нүд “эрээлжүүлж”, арав ч хүрээгүй жаалхан охид Мянган нэгэн шөнийн үлгэр шиг ганган бүжиг эргэлдүүлж, жижигхэн сахиусан тэнгэрүүд түүгээр нисэлдэх гэх мэтчилэн үзүүлбэр бүрийг тоочих аргагүй.
Гайхамшиг, гайхамшиг, дахиад гайхамшиг....

Тоглолтын ур чадвар, зохион байгуулалт, тайзны шийдэл, бүжгийн гайхамшгийг тооцон бичихэд үнэндээ үг чадвар дутна. Ерөөсөө л шоу гэдгийг жинхэнэ утгаар нь үзүүлж, таныг ганц минут ч “амар тайван” суулгахгүй гээд хэлчихэд л болно.  Ер нь бол нэг тоглолтон дээр дуучид бол 3-4 хувцас солиод, онцлог хэд, хэдэн дуундаа бүжигчид бүжиглүүлдэг гэсэн жишиг бол Ариунаагийн тоглолтын хувьд “цаашаа” шүү. Дуу болгон өөрийн өгүүлэмж, бүжиг, эсвэл хамтрагч сюрпризтэй. Бүжиг болгон ганган хувцас, дэглэлттэй. Зөвхөн бүжигчид гэхэд 120 хүн, мөн Хүүхдийн найрал дуу, бяцхан жүжигчдийн багийнхан гээд нэг тайзанд багтамгүй олон уран бүтээлчид оролцсон. Тоглолтонд хамгаалагч, зохицуулагч, сайн дурынхнаас эхлээд Монголын рок попын хамгийн чадварлаг найруулагч, хөгжмийн найруулагч техникийнхэн, хөгжимчид бүжигчид, бүжиг дэглээчид оролцсон гээд бод доо.  Зөвхөн дуучин Ариунаа өөрөө 12 удаа хувцсаа сольжээ. Үнэндээ бол яг тоглолтын үеэр тоолох гээд бүр амжаагүй. Хувцас бүр нь гайхамшиг. Зарим тохиолдолд дуучид өөр зочин дуучин дуулах буюу өөр нэг үзүүлбэр явж байх зуур хувцсаа сольдог бол дараагийн дууны ая эхэлж, бүжигчид бүжиглэж, Dj OG үзэгчдийг хөгжөөж байх ганц хоёрхон минутын дотор Ариунаа “ооб” гээ л гараад ирнэ. Яаж ингэж хурдан хувцсаа солиод байгааг мэдэхийн тулд тайзны ардуур нэлээд хамгаалалт давж байж шагайж амжсан. Тайзан доор түүний стиллист, нүүр будагч, үсчин, туслах минут бүрээр нь тооцоолсон хөтөлбөрийг гар утсан дээрээсээ харан бэлэн зогсоно. Өндөр тайзны гол дох төмөр тавцан дээш бууж ирэхэд тэд Ариунаагийн хувцсыг гялс өмсгөж, бас үсийг нь өөрчлөн хөлсийг нь арчиж амжина. Тэгэхдээ энд зүгээр нэг хувцас солих төдий биш шүү, бүх хувцас, чимэглэлээ солин, бүр үсээ ч хувцасных нь өнгө аяст тааруулан өөрчилнө. Дашрамд түүний хувцас болгон гайхамшигтай шийдэлтэй, давтагдашгүй сайхан. Тайзны менежмент ч гайхалтай, хөдөлгөөн болгоныг тооцоолж, бүжиг болгоныг яв цав хайрцагласан нь нүднээ ил.

Энэ нүсэр, нарийн төлөвлөлттэй шоуны амжилтын нууц нь мэдээж маш сайн баг. Гэхдээ мэдээж гол цөм нь Ариунаа. Тэр бүх бүжгийн хөдөлгөөн, найруулга, хөгжмийн найруулга шийдэл болгон өөрөө цөмийг босгосон, ерөөсөө 90 хувийг өөрөө төлөвлөн сэтгэлдээ болон цаасан дээр зурчихсан байсан гэсэн. Аргагүй шүү дээ, 10 жил бодсон тоглолт нь болохоор. Гэхдээ нэг хүнээс гарсан хүч хөдөлмөр, эрч хүч гэхээр итгэхийн аргагүй гайхамшиг. Ямарсайндаа түүнийг багийнхан болон ар гэрийнхэн нь хэтэрхий их ачаалал авч байна гэж зэмлэж байх вэ дээ. Нэгтээ спорт цогцолборт түүнтэй уулзахаар очиход тайзан дээр завилаад суучихсан, бүжигчдийг хөдөлгөөн болгоныг хянаж байсан. Төд удалгүй ухас хийн босоод бүжигчидтэйгээ нийлээд бүжиглээд “унасан”. Тайзнаа бэлтгэл нь хэтэрхий ихдэж магадгүй учраас зөвхөн тогтоосон цагт л хувийн бэлтгэлээ хийж байгаа “хатуу дэглэм”-ийг эмч болон нөхөр нь зөвлөж байсан ч гэсэн тэр яаж ийгээд л шөнө 01.00 цаг хүртэл бэлтгэлээ сунгаж чаддаг, өглөө 06.00 цагт л бэлэн байдалд зогсч байлаа. Үүнээс ч өмнө ч тэр ийм л байсан цаашид ч ийм л байх болов уу. Нэгтээ уран бүтээлийн анд Өөжгий
-11 цагийн алдад утас руу нь залгаад авахгүй болохоор нь ашгүй дээ, амарч байгаа юм байх даа гэж бодсон чинь шөнийн 01 цагт эргээд залгаад “Сая л бэлтгэлээ залгаад” гээд. Би бүр “Чи болиоч ээ, үхлээ шт ээ, амраач ээ, хүн юм байгаа биз дээ, чи” гэж загнасан гэж ярьж байх вэ дээ. Тэр угаасаа л ийм. Тийм учраас ийм галзуу, эрч хүчтэй, яв цавхийсэн алдаагүй бүтээлүүд төрдөг хэрэг.    
Техникийн шийдэл бол бүр гайхамшиг. Монголд бүү хэл дэлхийд томд тооцогдох тайзыг бүрхсэн лэд дэлгэцийг бүтээхийн тулд 1200 ширхэг тус, тусдаа лэд дэлгэц ашигласан, гэрэл гэхэд зөвхөн энэ шоунд зориулж 330 гаруй мэргэжлийн гэрэл спортын цогцолборны хүнхэр адарт байрлуулсан гэсэн.

Энгэрт минь урт наслаарай
Энхрийлэлд минь удаан жаргаарай
Хонгорхон зүрхнээсээ гуйя
Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай
Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай... Энэ дууг Ариунаа сэтгэлдээ нулимстай дуулж байсан үе бий. Нөхөр нь эзгүйд цамцыг нь үнэрлэж, дэрийг нь дэрлээд энэ дууг ямар өнгө нугалаагаар, яаж дуулахаа сэтгэлдээ олон олон давтаж байсан гэдэг. Түүний нөхөр яг нэг жил таван сар “эзгүй” байсан. Хэл амтай хэрэгт хутгагдан хэцүү газар хоригдож байсан. Тэглээ гээд Ариунаа ч Буяндорж ч нугараагүй, сэтгэл нь хувираагүй. Яг энэ дуугаа бичүүлээд нөхөртөө сонсгоход хань нь хэсэг хугацааны турш цонхоор харан зогссон, тэр цаг мөч, нүүр царайны хувирал харцанд нь амьдралын өнгийг Ариунаа харж, өмөрч,  хайрлаж байсан гэдэг. Харин Ариунаа одоо энэ дууг тайзан дээр хайр, итгэл бас бага зэрэг бардамналтай дууллаа. Хажууд нь 22 жил ханилсан хань нь 220 сарнай барин цугтаа дууллаа. Энэ бол тоглолтын бас нэгэн оргил үе. Яг энэ мөчид хүү Өнөболд нь мөн Канадаас ээж, аавдаа мэндчилгээ дэвшүүлсэн нь баярын нулимс дагуулсан аз жаргалтай мөч байлаа. Ийн Ариунаагийн тоглолт баяр жаргал, ухаарал хайр, итгэл, бардамнал цог жавхлан бүхнийг цогцлоож чадлаа.
Том жишиг

Тоглолт болгоныг хүмүүс өөрсдийнхөөрөө дүгнэдэг. Заримдаа хэтэрхий өсгөж, эсвэл заримдаа хэтэрхий шүүмжилж хандах ч бий. Заал тэр аяараа түрхрэн дуулж, баясч байлаа гэхэд тэр буланд нэг хүнд огт таалагдаагүй байх ч гэдэг юм уу. Тэр үүднээс бүр хэрэг болгон тайзны хэсэг бүр гарч үзлээ, алсхан сууж байгаа сандлууд руу мацаж гарлаа, эцэст нь катеринг, түргэн хоолны цэг, үүд хавьцаа ч явж үзлээ. Үнэхээр л хүмүүс гайхан шагшраатай, яараастай... Дөрвөн цагийн турш хөл чилэх ч юм уу, эсвэл төгсгөл рүүгээ удах маяг гарах болов уу гэсэн чинь ийм хүндрэлийг тоож байгаа хүн даан ч алга шиг. Бүр дахиж тоглох болов уу гэлцэж байна. Жил болгон тоглолтоо хийдэг туршлагатай хөгжмийн зохиолч алдарт Л.Балхжав “Тун ч хатуу жишиг тогтоочихлоо доо. Яаж үүнээс давж тоглолт хийнэ дээ, хэдүүлээ ...” гэж санааширч байлаа. Уран бүтээлч хүний цагаан атаархал, бие биенээсээ суралцах, дэмжих, илүү сайжруулах бүтээлч чанар энэ буюу.
Тийм ээ. Дуучин Ариунаа тун хатуу жишиг тогтоолоо. Дөрвөн цагийн турш ганцаараа шахам дуулж, бараг зогсолтгүй шахам дуулж, бүжиг, сюрпризээр булж, техникийн шийдлээр “зодсон” ийм гайхамшигтай тоглолт олон давтагдах болов уу? Давахад хэцүү өндөрлөг боллоо шүү, Ариунаа.
скачать dle 12.0

Сургуулиудад ус цэвэршүүлэгч суурилуулав

5/12/2019, 14:43

“Facebook” аялал, подкастад зориулсан программ бүтээхээр төлөвлөж байна

5/12/2019, 14:42

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ хийж буй айлчлал

5/12/2019, 14:31

Халаалтын 11 уурын зуухны янданд утаа шүүгч байхгүй байна

4/12/2019, 15:47

Гутлын бизнес эрхлэгчдэд үйлдвэрийн анхдагч үнээр хүссэн гутлаа хийлгүүлэх боломж нээгдлээ

4/12/2019, 15:44

Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйж, цэцийн гишүүнээс огцрохыг шаардлаа

4/12/2019, 15:41

Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд 12 баримт бичигт гарын үсэг зурлаа

4/12/2019, 15:38

ОХУ, Монгол Улс эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа

4/12/2019, 15:36

Нийслэлд байшин, орон сууцны тооллого явагдаж байна

4/12/2019, 15:35

CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ “Хөх тэнгэрийн орон” үзэсгэлэн Бээжинд нээлтээ хийлээ

4/12/2019, 15:34

“Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгад ИНЕГ-ын хамт олон нэгдэж, шинжилгээнд хамрагдлаа

2/12/2019, 15:01

Залилангийн гэмт хэрэг үйлдсэн Нигери улсын иргэн Эжикем Чимези Жонд 10 жилийн хорих ял оноолоо

2/12/2019, 14:42

Монгол хийдүүдийн талаар цуврал нийтлэл - Хэрлэнгийн Зүүн хүрээ

2/12/2019, 14:38

Ц.Чинбат: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр барьж мөнгө завшдаг ТББ олширлоо

2/12/2019, 14:16

Баян-Өлгий аймгийн “Даяннуур”-ын мөс цөмөрч ачааны автомашинтай иргэн живжээ

2/12/2019, 14:14

Автозам ашиглалтын хураамжаа Candy-гээрээ төлдөг боллоо

2/12/2019, 14:10

Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат боллоо

2/12/2019, 14:09

Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвтэй болов

2/12/2019, 14:05

Оюуны спортын тамирчид багаараа олон улсын холбооны дэлхийн аварга болов

2/12/2019, 14:04

Улсын начин Н.Баярбаатар түрүүлэв

28/11/2019, 11:10

Х.Баттулга: The Hu хамтлаг алтан "Гэрэгэ" адил дэлхий даяар Монголын нэрийг дуурсгалаа

28/11/2019, 11:07

Ш.Батболд: Нийгмийн тодорхой хэсэг "Жокер" киног үзээд өөрийгөө гол дүрээс нь олж харсан байж магадгүй

28/11/2019, 11:04

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол болов

26/11/2019, 14:41

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ёсчлон баталгаажуулав

26/11/2019, 14:39

Эртний Монгол ахуйг харуулсан “Өв” үзэсгэлэнг нээв

25/11/2019, 14:02

Б.Шаравын "Алтан пянз"-ыг Төрийн түүхийн музейд залав

25/11/2019, 13:56

Их аварга М.Даваажаргал 43 дахь түрүүгээ авлаа

25/11/2019, 13:55

"Музейн барилгыг авч үлдэх бидний тэмцэл үр дүнд хүрсэнгүй. Бид дийлдлээ"

25/11/2019, 13:53

С.Эрдэнэ намын даргаасаа огцрохгүй бол Ардчилсан намыг шинээр байгуулна гэв

25/11/2019, 13:49

“Атар 60 жил” фото зургийн үзэсгэлэнгээс

24/11/2019, 14:11

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны Жаргалтхаан сум дахь гэр урлан

1/10/2019, 11:09