iNet.mn дагах

Зуун жилээс 82 жилийг нь...

Зуун жилээс 82 жил нь үзэг тавилгүй үг бичиж, хуудас хаалгүй ном туурвисан Б.Бааст гуай тэнгэрийн орноо заларч хүндэтгэлийн суудалдаа тухаллаа… Онгон дагшин Алтайн өвөрт Бөх эцгээсээ төрсөн бөхөөхөн настай шавил жаахан биетэй хүн байв. 
2016 онд ШУА-ийн хэл зохиолын хүрээлэн, Монголын Үндэсний Чөлөөт зохиолчдын холбоо хамтран Б.Бааст гуайн 95 насны ойг нь өргөн хүрээгээр тэмдэглэсэн юм. “ХХ зууны уран зохиол ба зохиолч Б.Бааст” гэсэн сэдэвт эрдэм шинжилгээний хурал хийж эрдэмтэн Болормаа гол илтгэлийг тавьж, бусад эрдэмтэд бүгд л өөр өөрийн судалгааны бүтээлийг уг сэдэвтэй холбогдуулан хэлэлцүүлж байлаа. Ахмад зохиолчид үг хэлж, залуус нь баяр хүргэн, ерөнхийлөгчинй мэндчилгээг уншин сонордуулж байлаа. Тус хурал сүүлдээ баяр болж хувирсан, МУГЖ Хайдав ирж “Чамайг үздье” дууг нь дуулж, олон гавъяат дуучид ая дуугаа өргөсөн. Бааст гуайдаа бид бэлгэ дэмбэрэлтэй үгээ хэлж бэлэг хадгаа ч гардуулсан. Орой нь тэрээр үр ач нартайгаа хамтран баярын зоог бэлтгэж эрдэмтэд, зохиолчид, найз нөхдөө урьсан юм. 
Дурсуулан байгаа Б.Бааст буюу Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн, утга зохиолын Нацагдоржийн нэрэмжит болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, зохиолч Бөхийн Бааст гуай 1921 оны намар Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төржээ. Тэрээр бага дунд сургуулиа дүүргээд сурч ажиллаж бүтээж туурвиж яваад хожуухан 1964 онд Москвагийн А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуудлийг төгсгөсөн, мэргэжлийн зохиолч агаад яруу найраг үргэлжилсэн үг, хүүхдийн зохиол зэрэг утга зохиолын бүх төрлөөр эн тэнцүү туурвидаг хүн. 1940 онд Улаанбаатарыг анх үзэж, улмаар 1-р дунд сургуульд элсэн суралцсан, МУИС-ийг байгуулагдахад малын эмчийн ангид орж, малын эмч зоотехникч болсон зэрэг содон түүх арвинтай, намтар баян хүн байв. 1936 оноос уран бүтээлээ эхэлж, анхны томоохон бүтээл болох Толбо нуур зохиолоо 1947 онд хэвлүүлж олны хүртээл болгожээ. Түүний олон арван зохиолыг, түүний дундаас иж бүрэн тууж “Хөвчийн Бор”, “Хангайн Бор” зэрэг зохиолуудыг нь уншаагүй хүн Монголд байхгүй бизээ.
Б.Бааст 1936 онд бичсэн анхны шүлэг “Миний нутаг” нь түүнийг 15 -хан настай Ховдын дунд сургуульд сурч байхад нь төрсөн байдаг. Тэр алсын Алтайн уулсаас сайн санаат хүмүүсийн соёлт гараар дамжин нисссээр 1940 онд “Үндэсний соёлын зам” сэтгүүлд нийтлэгдсэн байж. Энэ бол хөдөөний жаахан хүүд том шагнал байж, насан туршийн урам зориг болжээ. Хүүрнэл зохиолын гарамгай “зүтгэлтэн”, роман тууж, олон арван жүжиг киноны зохиол бичиж улсын соёлын санд хандивласан тэрээр дууны шүлгүүдээр яггүй алдаршиж, олны ам сэтгэлд ойртсон олон сайхан дууг Лувсаншарав, Б.Дамдинсүрэн, Дарамзагд, Гончигсумлаа, Мөрдорж нарын хөгжмийн алдартнуудтай хамтран бүтээсэн. Өдгөө түүний “Чамайг үдье” , “Шинэ жилийн вальс” хоёрыг мэдэхгүй аялахгүй хүн огт байхгүй нь үнэн. Бааст ахын баян намтраас ургасан “Намрын шөнө голын эрэг дээр” хэмээх үг ая төгс сайхан дууг нь залуу насандаа аялж яваагүй ахмад дунд насныхан байхгүй буйза. Түүний бүтээлийн гол онцлог нь язгуур монгол хүний байгаллаг мөн чанарыг гаргаж, хүн байгалын харилцаа түүний оршин тогтнохын нууцыг нээж өгдөгөөрөө уншигч олны танин мэдэхүйн боловсролд хүндтэй бөгөөд тодорхой хувь нэмрийг оруулжээ. 
Тэрээр ХХ зууны Монголын уран зохиолын том төлөөлөгч төдийгүй утга зохиолын ертөнцийн 100 жилийн амьд архив байлаа. Нэрт зохиолч Б.Бааст нь МЗЭ-ийн Төв хорооны ажилтан байсан, түүний харьяа сонин сэтгүүлд удаан жил үр бүтээлтэй ажиллаж, нэгэн үеийн хүүхэд залуусыг хүмүүжүүлэхэд уран зохиолын үр нөлөө ач холбогдлыг хэрэгжүүлж явсан томоохон сэтгүүлч байв. Залуу багаас сонинд ажиллажээ, нийтлэл уран сайхны донжийг тааруулах утга зохиолын үзэл суртлын шалгуурт шахуулж төлөвшсөн, баргийн салхинд ганхахгүй царс мэт хатуужсан хүн байсан. Тэрээр МЗЭ-ийн хороо болон кино үйлдвэр, Урлагийн зөвлөл, Дүрслэх урлагийн газар тус тус ажиллаж байсан Монголын соёл урлагийн нэрт зүтгэлтэн билээ. 
Монголын нэрт сэхээтнүүд, түүхт хүмүүс, бүтээн туувигч үе үеийн хичээнгүй алдартнуудыг сайн мэдэх, ихэнхтэй найзалж нөхөрлөж, заримтай нь мөр зэрэгцэн ажиллаж, заримыг нь амьдаар нь харж явсан, намтар түүхийг нь мэдэх тэрээр үнэхээр жинхэнэ ганц амьд архив байлаа.
ХХ зууны Монголын уран зохиолын өнгийг тодорхойлж чигийг заалцаж л явсан тэрээр өдгөө тэнгэрт олбог засуулжээ.
Ум ма ни бад ми хумскачать dle 12.0

Урд хилийн авто боомтууд маргаашнаас амарна

24/01/2020, 14:52

Дорнодоос Манжуурын чиглэлд зорчихгүй байхыг анхааруулав

24/01/2020, 13:26

Х.Хатанбаатарт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээ гардуулав

24/01/2020, 13:25

Алдартнуудын хүүхэд насны ховор зургууд

24/01/2020, 13:24

Н.Номтойбаяр: Би гэмт үйлдэл хийгээгүй учраас өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй 7 Tweet

24/01/2020, 13:18

МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛААР Л.НИНЖЖАМЦ УЛИРАН СОНГОГДЛОО

24/01/2020, 12:40

ТАГНУУЛЫН ТУСГАЙ АЛБАНЫХАН ДЭЭРЭМ ХИЙЖ БАЙГААД ЦАГДААД "БАРИГДЖЭЭ"

24/01/2020, 12:37

Коронавирусын халдварын сэжигтэй 10 гаруй иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа

23/01/2020, 19:53

Ухань хотод хөл хорио тогтоов

23/01/2020, 15:45

Жолооч нар "Гэрэгэ" цахим киоскоор даатгалаа төлөх боломжтой боллоо

23/01/2020, 15:44

Б.ЭНХ-АМГАЛАН: ХУЙВАЛДАЖ ХУЛГАЙ ХИЙДЭГ ЦАГ ҮЕ ӨНГӨРСӨН

23/01/2020, 14:24

ДУНДАЖ ТЭТГЭВЭР 409 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЛОО

23/01/2020, 09:47

Г.БАТХҮҮ АГСНЫ ХҮҮ Б.ГАНХӨЛӨГ:ААВ МААНЬ ГАДНЫ НӨЛӨӨТЭЙ АМИА АЛДСАН

23/01/2020, 09:45

Британийн парламент “Brexit”-ийн хуулийн төслийг баталжээ

23/01/2020, 09:42

Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Симонетта Соммаругатай уулзлаа

23/01/2020, 09:41

Ерөнхийлөгч Х.Баттулга “Стратегийн алсын хараа: Евроази” хэлэлцүүлэгт оролцлоо

23/01/2020, 09:40

Коронавирусээр халдварласан гурван хүн нас баржээ

22/01/2020, 09:31

ГХЯ, МҮХАҮТ экспортыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллана

22/01/2020, 09:29

Дэлхийн эдийн засгийн чуулган эхэллээ

22/01/2020, 09:27

“СӨХ-г татан буулгавал оршин суугчид хамгийн ихээр хохирно”

21/01/2020, 14:38

БНХАУ нийлэг уут болон хуванцрын хэрэглээнд хориг тавьж байна

21/01/2020, 14:35

Нийслэлийн өнгөрсөн үеийн өнгө төрх

21/01/2020, 14:33

Хятадын коронавирусийн халдварын анхны тохиолдол Өмнөд Солонгост илэрчээ

20/01/2020, 17:13

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг яаралтай тусламжийн төвийн үйлчилгээний чадамжаа хоёр дахин нэмэгдүүллээ

20/01/2020, 17:12

Сургуулийн сурагчдад “Ухаалаг бугуйвч” хүргүүлж эхэллээ

20/01/2020, 14:57

Сүгияама Тэрүзо: Сайн зураг авахыг хүсвэл тархи, зүрхээ зэрэг ажиллуул

20/01/2020, 14:55

Харри, Меган нар язгууртны хэргэмээсээ татгалзаж, татвар төлөгчдийн мөнгийг буцааж төлөхөөр болжээ

20/01/2020, 10:15

НӨАТ-ын сугалаанаас ЗУРГААН АЗТАН тус бүр 10 сая төгрөг хожлоо

20/01/2020, 10:13

Шинэ клип: Rapper MB - Зүрхэнд чинь

20/01/2020, 10:07

Монголын боксчид Станбулын ОУТ-ээс 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв

20/01/2020, 10:02

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

9/10/2018, 12:01

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны Жаргалтхаан сум дахь гэр урлан

1/10/2019, 11:09