iNet.mn дагах

Хүний нэр хүнээсээ мөнх

Хүн болгон нэртэй. “Нэргүй” гэж нэрлэсэн ч гэсэн тэр нь нэр болоод л явчихдаг. Ямар нэгэн эх эцгээс төрмөгч мөнхүү үрдээ нэр өгцгөөдөг. Насан турш тэр нэрээрээ дуудуулсаар, бичиг баримтад бичиж зурсаар насны эцэс болоход хөшөө дурсгал юмуу оршуулгын хавтан дээр нь тэр нэрийг нь сийлж үлдээдэг ёс бий. Тийм болохоор хүний нэр нь хүнээсээ урт настай гэж болно.
Хорвоод мэндлэхэд нь түүнд эцэг эх нь эсвэл өвөө, эмээ нь, бас хүндтэй хүн нь нэр өгдөг. Тэгээд л насан туршдаа тэр нэрээрээ дуудуулдаг билээ.
Монгол хүн дээр цагаас эхлэн үр хүүхэддээ монгол сайхан нэр өгдөг байсан нь Тэмүүжин, Өгөөдэй, Цагаадай, Бат, Гүег, Мөнх, Өлзийт гэхчилэн түүх дурсгалд мөнхөрчээ.
Гэвч бурхны шашин дэлгэрсэн үеэс хойш гол төлөв түвд үгсээр бас хааяа номын үгээр лам багшаас өгсөн нэрийг монголчууд авах болов. Агваан, Янжин, Лувсан, Самбуу гэх мэт.
Хувьсгалжсан үе буюу хорьдугаар зуунд монголчуудын нэр европчилогдох хандлагад орж эхэлснээс Алексей, Борис, Сергей гэх юм уу охидод бол Валя, Галя, Ира гэхчлэн голдуу эмнэлгийн орос эмч, сувилагч нарын өгсөн нэртэй болж байв. Гэтэл ийм нэр нь хүүхэд байхын бөгөөд том болохоороо Валентина, Галина,Ирина болох ёстойг тооцоогүй учраас эмгэн болсон хойноо ч Валя гэгдэх хэвээр үлдэх удаа цөөнгүй гарсан тул ийнхүү нэрлэх нь ховорджээ.
Уул нь монгол малчид үр хүүхдэдээ нар, сар, од, гэрэл гэгээн зэрэг бэлгэдэлтэй нэр өгч Наранхүү, Сарангэрэл, Одхүү гэхчлэн нэрлэх бас төрсөн өдрөөр нь Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Ням гэж түгээмлээр нэрлэдэг байв.
Мөн зэр зэвсгийн нэрийг ч хүүхдүүддээ өгч Сүх, Сүхээ, Сум(Сумхүү), Сэлэм (сэлэмхаан), Дарь (дархи), Болд гэх юм уу гал голомтоо сахих утгаар Гал (галхүү) Тулга, Оч (Очхүү), Цог (Цогт) гэх ч бий.
Тэрчлэн нялх үрээ өхөөрдөж заримдаа хочилж дуудсаар дараа нь нэр болон хувирдаг (Багабанди, Томбанди, Тоодгор гэх мэт) удаа ч цөөнгүй байлаа.
Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар энх тайвны үзэл санаа хүчтэй өрнөсний нөлөөгөөр Энхээ, Энхбат, Энхбаяр гэхчлэн “Энх” гэдэг үгэнд нэмэлт залгаж өдий төдий мөртлөө нэг эхлэлттэй нэр түгээмэл болж өөр хооронд нь ялгахад бэрхтэй болчихов.
Сүүлийн үед гол төлөв эмэгтэйчүүд үнэт чулуу, алт, мөнгөн зүйлийн нэр их сонирхох болж Сувд, Болор, Алт зэрэг үгнээс нэр үүсгэн Сувдмаа, Болормаа, Алтжин гэхчилэн охидоо нэрлэх болов.
Зөвхөн Болормаа гэдэг нэртэй хүүхнүүд хорь гаруй мянга болоод байна гэсэн бүртгэл бий. Click To TweetУрьд цагт хүүхэд нь тогтдоггүй, нялхаараа нас барчих явдал гардаг байснаас муугаас сэрэмжилж эцэг эх нь үгүйсгэх утгатай Энэбиш, Тэрбиш, Нэргүй гэхчилэн нэр өгч (чөтгөр, шулмыг төөрөлдүүлэхэд хэрэг болдог гэж лам нар хэлдгээс) байсан нь яваандаа бас газар авсан байна. Саяхан “Үндэсний шуудан” сонинд 2017 онд Бат-үлд гэдэг эмэгтэн ярилцлага гарсныг хараад “Бат-Үүл” гэдгийг андуурсан юм болов уу хэмээн лавлахад Бат-Үүл биш Бат-үлд гэсэн нэр ажээ. Энэхүү Бат-үлд гэдэг эмэгтэй ихэр төрөхөд нэг ихэр нь хүн болж чадаагүй тул эцэг, эх нь баттай үлдээрэй, битгийн хойноос нь явчхаарай гэсэн сэтгэлээр “Бат-Үлд” гэж өрөөсгөл охиндоо нэр өгсөн ажээ. Амьдралд нь олон удаагийн хүндрэл тохиолдсон боловч тэр эмэгтэй бат үлдэж, одоо олон хүүхдийн ээж болсон тухай С.Саранчимэг ярилцлага авсан байна.
“Бат-үлд” гэдэг нэр “Бат-Үүл” гэж сонсогдохоор болсон нь олон жилийн тэртээ нэрт зохиолч С.Эрдэнээ ярьсан зүйлийг санаанд оруулав. “Эхнэр маань хүү төрүүллээ. Тэгээд дундад Азийн нэгэн зохиолчийн ном уншиж байтал гол баатар нь “Батуп” гэдэг нэртэй байхад сонин санагдаж хүүдээ Батуп гэж нэр өгсөн чинь “Бат-Үүл” болчихсон юм” гэж Эрдэнээ ярьж билээ.
Бат-Үүл ч одоо тэрхүү эцгийнхээ уншсан зохиолын гол баатраас дутахгүй алдартай хүн болчихоод явж байна.
…Сүүлийн үед залуучууд маяглаж хүүхэддээ нэг бол хачин урт нэр, нэг бол бүр бүтэн өгүүлбэрээр хүүхдээ нэрлэдэг болсон нь нэг их “том ололт биш юм”. Энэ тухайд хүний нэр цуглуулагч бөгөөд нийгмийн даатгалын байцаагч Н.Хүрэлбаатар ярихдаа “Тэрээдээтэрийгхараачбариадаваач” гэсэн нэрийг эцэг эх нь өгсөн хүүхэд Дундговьд байдаг гэж сонинд мэдээлжээ. “
Энэ нэрийг иргэний бичиг баримтанд тэмдэглэхэд түвэгтэй байсан учир нэрийг нь Тэрээдээ хэмээн бүртгэсэн” гэжээ. Хорин мянган хүний нэрийг цуглуулсан Хүрэлбаатарын тэрхүү сонин нэрсийн дотор 1000-аад нь дээр дурдсан шиг шахам урт сунжруу эсвэл ганц ганц үе нэрс тухайлбал,Очирбаянмөнхдоржсүрэнжав, Монголэхорнынэгөглөө, Олзмэдэххүүхэнбаатар гэхчлэн болон Үр, Иш, Яа зэрэг ганц үе үгэн нэр бас нэгэн айлын таван хүүхэд Бор, Цагаан, Улаан, Хөх, Ягаан гэх нэртэй байна гэнэ. (“Зууны мэдээ” 2016 оны №180 Т.Батсайханы ярилцлага)
Хүний нэр бол эзнээ төлөөлж бичиг баримт, ажил амьдрал, эмчилгээ сувилгаа, шагнал урамшилд яг л эзэн шигээ дурдагдаж явдаг хүндтэй бөгөөд онцгой гэрчилгээ, хүнээсээ мөнх зүйл гэдгийг тунгаан бодож ухаалаг нэрийг шинээр төрж хорвоог эзэгнэх үр хүүхэддээ өгч байхыг санаасай гэж хэлмээр байна. Хүмүүс өөрийгөө төлөөлж гарын үсгээ зурдаг. Ахмад үеийнхэн маань гарын үсгээ намбалаг, урлагтай зурдаг байлаа. Харин одоогийн зарим залуус гарын үсэг гэж аалз шиг арвагар сарвагар юм зурчихдаг болсныг саяхан Засгийн газрыг огцруулахаар өргөсөн бичигтээ Улсын Их Хурлын гишүүд нь зурсан гарын үсэг нь гэрчлээд өглөө. Гарын үсэг уул хүнийг өөрийг нь бас өөрийнх нь нэрийг мөн зан төлөвийг нь илэрхийлдэг зүйл гэдгийг ухаарч бодож байгууштай сан!
Л.ТҮДЭВскачать dle 12.0
3 Сэтгэгдэл

3 сэтгэгдэл

  1. Errol

    2019/11/15 01:11:28

    Excellent items from you, man. I've be aware your stuff prior to and you're simply extremely excellent. I actually like what you've acquired here, really like what you're stating and the way in which wherein you are saying it. You are making it enjoyable and you still take care of to stay it smart. I can not wait to learn far more from you. That is actually a great site. Maglia Athletic Bilbao Bambino ElizabetR designing the campaign JesseMart ILTShosha fußballtrikots kaufen TaylorzlO

  2. Zita

    2019/11/16 18:11:15

    Fantastic goods from you, man. I've be aware your stuff previous to and you're simply too magnificent. I really like what you have got right here, really like what you're saying and the way in which in which you assert it. You're making it enjoyable and you continue to care for to keep it smart. I can not wait to learn far more from you. This is actually a great web site. Manchester United Trikot Kinder JackieDaw fodboldtrøjer børn TanishaSa CameronPe Spania Drakt DaleneSax

  3. MatthewBrofs

    2020/02/12 05:02:38

    Si desea recibir más información, o concertar una visita en nuestro centro, no dude en ponerse en contacto con nosotros, estaremos encantados de atenderle. Se puede comprar viagra generico en farmacias sin receta

Сэтгэгдэл үлдээх

Т.БАДРАЛ:ЦАГААН САРЫН ӨДРҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ БОЛ ХОТ РУУ ОРОХ,ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААНА

Өчигдөр, 11:48

Азийн бөхчүүд олимпын эрхийн төлөө Бишкек хотноо хүч үзнэ

Өчигдөр, 11:29

Туульч А.Балдандоржийг соёлын биет бус өвийн шилдэг уламжлагчаар тодруулав

Өчигдөр, 11:28

Сургууль, цэцэрлэгийн хөл хориог гуравдугаар сарын 30 хүртэл сунгахаар болжээ

Өчигдөр, 11:26

Н.Энхболд: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх сарын 30 хүртэл сунгалаа

Өчигдөр, 11:24

Сүүлийн 24 цагийн дотор 136 хүн коронавирусын халдвараар нас барлаа

Өчигдөр, 11:23

Р.Дагва: Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилтын эзэд нь өнөөдрийн 16-18 настнууд гэдгийг бодолцох ёстой

18/02/2020, 19:10

Б.Болдбаатар: Гэрэл зургийн ертөнц дахь чимээгүй хувьсал буюу гар утасны зураг

18/02/2020, 13:46

Монгол Улсын Засгийн газар хүмүүнлэгийн аян эхлүүллээ

18/02/2020, 13:37

Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш

18/02/2020, 13:33

Л.Нинжжамц: Та бид дэлхий хэмээх нэгэн дээвэр дор хамт амьдардаг

17/02/2020, 18:06

“The Hu” хамтлаг Ирланд улсад аялан тоглолтоо хийлээ

17/02/2020, 18:05

Б.Ганхуяг: Иргэдийн эзэмшилд байгаа 2.2 тэрбум ширхэг хувьцаанд ашиг хуваарилна

17/02/2020, 18:04

Г.Занданшатар: Хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй

17/02/2020, 18:02

Ерөнхий сайд У.Хүрэлсүх эмнэлгүүдийн бэлэн байдалтай танилцлаа

17/02/2020, 18:01

Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байхыг уриалав

17/02/2020, 17:59

Үйрмэгний төлөө тэмцэлдэж буй хулгануудын зураг шилдгээр шалгарчээ

13/02/2020, 18:44

Д.ДАМБА-ОЧИР: У.Хүрэлсүх “Сонгуулиар хандив авахгүй” гэсэн нь “Мөнгөтэй хүмүүс, компаниудын барьцаанд орохгүй шүү” гэдгийг л сануулсан х

13/02/2020, 17:57

Манай улс БНХАУ-тай хиллэдэг хилээ маргаашнаас хаахаар боллоо

13/02/2020, 17:51

Эрээн хотод “COVID-19”-ийн халдвар дахин бүртгэгдээгүй

13/02/2020, 15:41

"Алсын хараа-2050" баримт бичгийг улс төрийн есөн намд хүлээлгэн өгөв

13/02/2020, 15:40

Замын-Үүдэд саатуулагдсан 106 хүн гэртээ харихаар боллоо

13/02/2020, 15:39

“Шилдэг-99″ Бизнес эрхлэгч залуучуудыг тодруулах санал асуулга дуусахад цөөхөн хоног үлдлээ

13/02/2020, 15:35

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болов

13/02/2020, 11:11

Цамбагарав зочид буудалд 23 иргэнийг түр хугацаанд тусгаарлав

13/02/2020, 11:10

Д.АРИУНАА: ТАЙВАН ОРЧИНД ЗУРГАА ЗУРАХ ДУРТАЙ

13/02/2020, 11:03

А.Амбасэлмаа: Коронавирусийн халдварыг оношлох 1000 оношлуур хүлээн авлаа

13/02/2020, 10:48

Цахим орчинд ташаа мэдээ тараасан иргэнийг шалгуулна

13/02/2020, 10:44

Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргалаа

12/02/2020, 15:05

"Улаанбаатар гурил" ХХК-ийн гурилнаас хулганы баас гарсан эсэхийг шалгаж байна

12/02/2020, 12:52

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13