iNet.mn дагах

“Угийн бичиг хөтлөлт” зөвлөгөөн зохион байгууллаа.

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооноос хамтран “Угийн бичгийн хөтлөлт” зөвлөгөөнийг өнөөдөр (2019.03.06) Төрийн ордноо зохион байгуулав.
Уг зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцлоо.

 
Хүн амын удмын сангийн аюулгүй байдал, цус ойртолт, угийн бичигтэй холбоотой төр засгийн шийдвэр анх 1991 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 115 дугаар зарлигаар гарч байсан. Мөн 1996 онд Соёлын тухай хуульд тусгаж, УИХ, Засгийн газрын хэд хэдэн тогтоолууд баталсан ч хэрэгжихгүй байгааг зөвлөгөөнд оролцогчид хэлж байна.

 
Монголчууд наймдугаар зууны үеэс эхлэн угийн бичгээ хөтөлж ирсэн баримт байдаг бөгөөд эрт дээр үеэс угийн бичгээ 9 үеэрээ хөтөлж, түүгээрээ дамжуулан удам угсаагаа таньж мэдэх, удмын түүхээрээ бахархах үзлийг бий болгож, үе дамжин  өвлүүлж ирсэн уламжлалтай ард түмэн. Угийн бичиг хөтлөх нь иргэдэд удам угсаагаа мэдэх чухал ач холбогдолтой ч нөгөө талаар төрийн түүхийн нэг хэсэг болж байдгаараа онцлогтой болохыг Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Г.Дашням зөвлөгөөнд танилцуулсан илтгэлдээ онцолж байлаа.  

"2017 онд  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Монголын ураг, удам, уламжлалын холбоо” төрийн бус байгууллагатай хамтран 21 аймаг, 9 дүүргийн 100 гаруй төлөөлөгч оролцсон “Угийн бичигтэн” улсын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж, “Угийн бичиг хөтлөх” олон нийтийн санаачилга өрнүүлсэн байна. Энэ хүрээнд 2017 онд 15 аймаг, нийслэлийн 3 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвүүд 169 удаагийн сургалт, лекц, нөлөөллийн ажил зохион байгуулж, 8273 иргэдийг хамруулж, 2464 гэр бүл Ургийн баяраа хийжээ. Мөн “Монгол толбо нийгэмлэг” төрийн бус байгууллагатай хамтран “Угийн бичиг хөтлөх арга зүй”  үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, 21 аймаг, 8 дүүргийн нийт 90 хүнийг үндэсний сургагч багшаар бэлтгэн ажиллуулж байна”  гэж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх танилцуулав.

 
2018 онд “Угийн бичиг хөтлөх” олон нийтийн санаачилгын нөлөөлөл, сурталчилгааны арга хэмжээнд нийт 12463 иргэдийг хамруулсан байна. “Угийн бичиг хөтлөх” олон нийтийн санаачилгын хүрээнд “Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар”-ыг баримтлан Монгол Улсын иргэн бүрийг угийн бичгээ хөтлөхөд нь нэгдсэн арга зүйгээр тусалж, санаачилгатай ажиллаж байгаа байгууллага, хамт олныг  дэмжин урамшуулдаг тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг 2019 оны ажлын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байгаа ажээ. Угийн бичгийн цахим гарын авлага буюу цахим хуудсыг боловсруулан УГИЙНБИЧИГ.МОН цахим хуудсыг нэвтрүүлсэн. Цахим хуудсаар 2018 оны долоодугаар сараас арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд цахим хуудасны хандалтын статистикаас үзэхэд 6646 орчим зочид,  38 улсын 151 хотоос зочилжээ. 

 
Шинжлэх ухааны доктор, профессор, хүн судлаач Ж.Батсуурь угийн бичиг хөтлөх нь цус ойртолтоос сэргийлэх хамгийн чухал гарц болохыг “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдалд тулгамдаж буй зарим асуудал” сэдэвт илтгэлдээ тэмдэглэв. Манай улсын хүн амын дундах цус ойртолтын түвшний 97.24 хувийг шууд цус ойртолт, 2.76 хувийг алсуур цус ойртолтын хэлбэр тус тус эзэлдэг байна. Нэг баг, нэг сум, нэг аймгийн хүмүүс хоорондоо генийн сангийнхаа 2.23-11.45 хувь, дундажаар 6.51 хувиар цусан төрлийн холбоотой болох нь судалгаагаар нотлогдсон бөгөөд иргэд удам угсаагаа мэдэхгүйгээсээ болж гэр бүл болдог байна. Өөрөөр хэлбэл, гэр бүл болж буй иргэд өөрсдөөсөө дээш 9 үеийн дотор цусан төрлийн холбоотой эсэхээ мэдэхгүй гэр бүл болж байна гэсэн үг юм. Үе дээшлэх тутам цус хоёр дахин шингэрч, цусан төрлийн хамаарал багасдаг бөгөөд 10 дахь үеэс эхлэн цусан төрлийн холбоогүй гэж үзэж, гэр бүл болж болдог ажээ.  


Монголын хүн ам дахь гэрлэлтийн байдлыг судлан үзвэл нэг багийн уугуул иргэд хоорондоо гэрлэх нь нийт гэрлэлтийн 85.4 хувь, нэг сумын уугуул иргэдийн гэрлэлт 73.9 хувь, нэг аймгийн уугуул иргэдийн гэрлэлт 86.1 хувийг тус тус эзэлжээ. Мөн газар зүйн хувьд манай улсын хойноос өргөрөгийн дагуу урагшлах тусам цус ойртолт ихэсдэг зүй тогтолтой байгаа нь хүн ам сийрэг суурьшдаг говийн аймгуудад цус ойртолт их ажиглагддаг байна. Хүн амын дотор цус ойртолтын түвшин хэт ихсэх нь хүний оюун ухаан, сэтгэхүйн чадавхийн түвшин бууруулж, оюуны хомсдолтой төрөх хүүхдийн тоо өсөх, хүний өвчин эсэргүүцэх дархлааны түвшин буурах, бие бялдрын өсөлт давжаарах, аминчхан буюу амиа аргацаах сэтгэлгээт хүний тоо хүн амын дотор эзлэх хувь байнга нэмэгдэх зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулж байгааг судлаачид хэлж байна.
Мөн өнөөдрийн зөвлөгөөний үеэр хөндөгдсөн нэг сэдэв нь ургийн овгийн асуудал байлаа. Монголын хүн амын дунд овгийн тухай ойлголт үндсэндээ мартагдсан, овог, аймаг дотроо үл гэрлэх уламжлалт ёс гээгдэж цусан төрлийн холбоогүй гэсэн ерөнхий таамгаар гэрлэгсэд бие биеэ сонгодог. Шинээр овог тогтоохдоо хэрэглэсэн аргууд нь эцгийн овгийг өвлөн, эхийн овгийг тооцох явдлыг орхигдуулсан,  нэг эцэг, эхийн үр удмыг өөр өөр овогтой болгосон зэрэг гажуудал үүсгэсэн төдийгүй монголчуудын 86,6 хувийг эзлэх болсон Боржигон овогтон болсон зэрэг нь цус ойртолтоос хамгаалах бус харин ч улам будилах буруу арга барил болж хувирчээ.

Үндсэн илтгэлүүдийг танилцуулсны дараагаар зөвлөгөөнд оролцогчид асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Эрх зүйн орчин бүрдүүлэх, төрийн байгууллагуудыг үүрэгжүүлэх, гэр бүлийн боловсролын сургалтыг  бүх шатны боловсролын тогтолцоонд оруулж, угийн бичиг хөтлөхийн ач холбогдолын талаар хүүхэд залууст бага наснаас нь ойлголт хандлага бий болгох асуудлыг сургалтын хөтөлбөрт тусгах, Угийн бичиг хөтөлдөг, ургийн баяраа хийдэг өрх гэр бүлийг урамшуулан дэмжих алдаршуулах, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг  сайжруулах, Угийн бичиг хөтөлдөг өрх гэр бүлийн тандалт судалгааг нарийвчлан гаргах зайлшгүй шаардлагатай байгааг хөндөж байв.
Зөвлөгөөний төгсгөлд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг угийн бичиг хөтлөх нь гэр бүл төлөвлөлт, хүн ам зүйн хөгжлийн бодлого цаашлаад үндэсний аюулгүй байдалтай холбогдох чухал асуудал учраас оролцогчдоос гаргасан саналуудыг тусгасан зөвлөмжийг гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлнэ. УИХ-ын зүгээс хууль эрх зүйн орчныг сайжруулах, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангаж, одоо байгаа хуулийн хэрэгжилтийг шаардаж ажиллана гэдгээ хэллээ.скачать dle 12.0
1 Сэтгэгдэл

1 сэтгэгдэл

  1. MatthewBrofs

    2020/02/12 05:02:24

    La ayuda psicológica es recomendable en hombres de menos de 40 años, ya que en estos casos la causa de la enfermedad suele ser mental. Por este motivo, es muy importante mantener un equilibrio mental y físico, e intentar detectar si hay algún problema concreto que esté provocando dicha situación. Donde Comprar viagra generico sin receta

Сэтгэгдэл үлдээх

З.МЭНДСАЙХАН: “Монгол шуудан“ компанийн үйлчилгээг ашиглан орон нутгаас идшээ авч болно

Өнөөдөр, 12:44

Г.Төмөрзаяа: Хүүхэд бидний хэлснээр биш хийснийг дагаж өсдөг

Өнөөдөр, 12:35

Нийслэлд орж ирсэн зээрийн сүргийг гаргахаар ажиллаж байна

Өнөөдөр, 12:21

Д.Нарангэрэл: Амны хаалттай хоёр хүн харилцвал халдвараас 90 хувь сэргийлнэ

Өнөөдөр, 12:20

Дэлхийд тэргүүлэгч “Пингвин” хэвлэлийн газар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай номыг хэвлэжээ

Өнөөдөр, 12:14

Шинээр долоон хүн коронавирусээр халдварлажээ

Өнөөдөр, 12:13

Нийслэл болон зарим аймагт 18 чиглэлийн салбар хэвийн ажиллана

Өнөөдөр, 12:13

Бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, малын өвс, тэжээлийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Өнөөдөр, 12:12

НИЙСЛЭЛ, АРХАНГАЙ, СЭЛЭНГЭ АЙМАГТ БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ 10 ХОНОГ СУНГАНА

Өнөөдөр, 12:07

ЦАСАНД МӨР ҮЛДЭХИЙН УЧИР

25/11/2020, 16:29

QR код бүхий тусгай зөвшөөрөлд хяналт шалгалт хийж байна

25/11/2020, 16:26

Б.ЛХАГВАЖАВ: МОНГОЛЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛААС ГАРГАЖ БАЙСАН ЕРӨНХИЙ САЙДУУДАА ЦУГЛУУЛЖ, ШИЙДЭЛ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ

17/11/2020, 10:47

Абэ Шинзод Олимпын одон гардуулжээ

17/11/2020, 10:44

“Moderna” компанийн вакцин 94.5 хувийн үр дүн үзүүлжээ

17/11/2020, 10:44

НӨӨЦИЙН МАХ БОРЛУУЛЖ БУЙ ЦЭГҮҮДЭД АЖИЛЛАЛАА

17/11/2020, 10:42

Постууд дээр зөвшөөрөлгүй ирсэн иргэнийг 500 мянган төгрөгөөр торгоно

17/11/2020, 10:41

Хүүхдийн мөнгийг өнөөдөр олгож эхэлнэ

17/11/2020, 10:37

Хэнтийд COVID-19-ийн түргэвчилсэн тестээр эерэг гарсан иргэдийн PCR шинжилгээний сорьцыг шөнийн 01:20 цагт ХӨСҮТ-д ирүүлжээ

17/11/2020, 10:35

Хот нь цадсан ч хошуу нь цадаагүй буюу ковидын үеийн комплекс

17/11/2020, 10:32

Н.ЭРДЭНЭХҮҮ: Тархины хавдраа эмчлүүлэхээр гадаад явах шаардлагагүй болно

16/11/2020, 15:54

ЗАСГИЙН ГАЗАР: Хатуу хөл хориог 14 хоногоор сунгах шийдвэр гарлаа

16/11/2020, 15:51

Их эзэн богд Чингис хаан мэндэлсний 858 жилийн ой тохиож байна

16/11/2020, 15:49

ОХУ-тай хиллэдэг бүх боомтуудыг хаалаа

16/11/2020, 15:44

Токиогийн Олимпыг төлөвлөсний дагуу ирэх зун зохион байгуулахаар тохиролцлоо

16/11/2020, 15:43

Хэнтийд КОВИД-19-ийн сэжигтэй тохиолдлууд илэрч бүх хөдөлгөөнийг хаалаа

16/11/2020, 15:42

Дорнод аймагт хөл хорионы дэглэм тогтоолоо

16/11/2020, 15:40

ДАРХАН: Түргэвчилсэн оношлуураар ЭЕРЭГ гарсан 7 хүний PCR-ын сорьц СӨРӨГ гарлаа

16/11/2020, 15:36

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

16/11/2020, 15:34

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг АРВАНХОЁРДУГААР сарын 1 хүртэл сунгалаа

16/11/2020, 15:31

Бичигт, Баянхошуу, Замын-Үүдийн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортын 172 тээврийн хэрэгсэл зорчжээ

16/11/2020, 14:20

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19