iNet.mn дагах

С.ӨЛЗИЙХҮҮ: УРАН БҮТЭЭЛИЙН АМЬДРАЛ МААНЬ ЯГ ДУНДАА ОРЖ БАЙНА ГЭЖ БОДДОГ

-Та “Нинжин сэтгэл” киноны Жаргал гэх эмэгтэйн сэтгэлийн асар их тогтворгүй дүрд тоглосон. Одоо шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу?
-Энэ дүр маань үнэхээр их сэтгэлийн савлагаатай дүр байсан. Хэдхэн хоногийн өмнө бид нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу багшийнхаа 70 насны ойг тохиолдуулан “Тэнгэр мэднэ” хүндэтгэлийн арга хэмжээнд ангиараа оролцлоо. Манай анги Г.Доржсамбуу багшийн хамгийн отгон шавь нар байсан л даа. Биднийг урлагт хөл тавих суурийг тавьж өгсөн хүн багш маань юм. Тухайн үед СУИС-д 700 гаруй хүүхэд шалгалт өгч байсан. Тэр бүхнээс манай ангийнхан шилж сонгогдож байлаа. Уран бүтээлч хүний хувьд дараа дараагийн киноныхоо төлөвлөгөөг гаргачихсан ажиллаж байна. Угтаа хоёр зохиол дээр задаргаа хийн, цаасан дээр ажиллаж байна л даа. Энэ бүтээл “Хас филм” студийн 14 дэх уран бүтээл болж гарах юм.
-Багш нарынхаа талаар дурсахгүй юу. Тэдгээр хүмүүсийн алтан сургаал нь юу байв?
-“Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрээр олонд танигдсан Л.Лхасүрэн багш, нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу багш, Ардын жүжигчин А.Очирбат гуай, МУГЖ Г.Лхагвасүрэн ах, МУГЖ Ж.Мягмар зэрэг багш нар маань биднийг урлагийн их замд тосон авч, үдэн гаргаж өгсөн. Манай ангиас өдгөө Г.Хүрэлхүү, Л.Дэмидбаатар, Ж.Оюундарь, би гээд дөрвөн гавьяат төрчихсөн байна. СУИС-ийн бүх үеийн жүжигчдийн дуулдаг хоёр дуу байдаг. Нэг нь “Хүсэх алсын гялбаа” энэ дууг урлагийн сургуулийн бүхий л оюутнууд дуулж байдаг. Манай ангийн залуучууд зохиож ангиараа дуулж байсан юм.
Багш нар маань нэн тэргүүнд мэргэжилдээ дуртай хайртай, тууштай байх ёстой гэж хэлдэг байлаа. Жүжигчин хүн тууштай, тэсвэр хатуужилтай, мэдрэмжээ байнга хөгжүүлж явж байхыг үргэлж захина. Амьдралаас олон зүйлийг ажиглаж, харж, өөрийгөө үргэлж л хөгжүүлж байх ёстой шүү гээд л хэлдэг байсан. Урлагийн хүн үргэлж баг хамт олонтой ажиллана. Өөр өөр уран бүтээл дээр өөр баг бүрэлдэхүүнтэй ажиллах тохиолдол их шүү дээ. Тиймээс ч баг хамт олонтой бай гэдэг. Биднийг анхлан сургуульд элсэж байхад шантрах зүйл маш их гарна. Оюутан байхдаа ч төгсөөд ч шантарна гэж хэлж байсан. Гол нь аливаа зүйлийг давж гарч сурах хэрэгтэй гэдгийг л ойлгуулсан байгаа юм. Ганц урлагийн салбарт ч биш. Амьдрал дээр биднийг маш хатуужилтай болгосон санагддаг. Жүжигчин хүн лего тоглоом шиг л нэг нэг үеэр нь давах чадвартай байх ёстой гэдгийг ойлгуулсан даа.
-Та Багшийн дээдийн кино драмын анги төгсөөд Драмын театрт хуваарилагдсан юм билээ. Тухайн үед драмд урлагийн мундагууд угтсан байх?
-1992 онд СУИС-ийг төгсөөд улсын драмын эрдмийн театрт орж байлаа. Дөнгөж төгссөн хүүхдүүд чинь нов ногооноороо л театрт очиж байсан. Тухайн үед драмын театрт Н.Сувд, Л.Жамсранжав гуай, Г.Мягмарнаран багш, Б.Цэрэнпагма С.Сэлэнгэ эгч, Д.Дамдин ах гээд алдартай жүжигчид тосч авч байлаа. Хамгийн анх тайзны жүжгийн урилгыг Э.Санчигдан найруулагч “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лорагийн дүрийг өгч байлаа. Нөгөө дүр маань надаас тэс ондоо. Өндөр өсгийтэй гутал дээр тамхи татдаг хүүхний дүр байсан. Тухайн үед ихэнх нь шинэ жүжигчид бэлтгэлээ хийгээд гарахаар л Г.Доржсамбуу багш “Муу юм аа, үнэхээр муу юм” гээд л хэлнэ. Тэр үед МУГЖ Ч.Одончимэг, Батхишиг , МУГЖ Г.Урнаа, Оюунсүрэн бид хэдэд бөөнд нь дүр өгчихсөн. Багшаас тэгж сонсоод сэтгэлээр унана, уйлна. Гэхдээ багш маань биднийг хурцлаж байсан нь өдгөө биднийг урлагийн замд алхуулахад хөшүүрэг болж дээ гэж боддог юм. Мэдээж магтах үе ч байна.
-Энэ бүхнээс эргээд харахад хүндхэн бүтэж байсан дүрүүд юу байна вэ?
-Үе үедээ л байсан л даа. Анх И.Нямгаваа найруулагчийн “Цахилж яваа гөрөөс”-ийн Дэжидийн дүрийг бүтээсэн. Хөдөө өсөөгүй болохоор нэлээн их хүч чадал гаргаж тоглосон. Бүтэн сарын хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт киноныхоо төлөө бужигнаж байлаа. Хүндхэн зам мөрийг туулсан гэхээр энэ тоонд анхны жүжгүүд маань багтана. Театрын жүжиг хүнээс маш их хүч чадал шаардагддаг. Уран бүтээл болгон бүтэхдээ өөрийн гэсэн мартагдашгүй түүхтэй. Нинжин сэтгэл кинон дээр сэтгэл зүйн маш олон өөрчлөлттэй дүр байсан. Анхаарлаа сайн төвлөрүүлэх хэрэгтэй байсан. “Бид эрчүүдийг хүснэ” жүжгэн дээр О.Энхтуул, У.Урнаа, Б.Эрдэнэчимэг, бид дөрөв тоглодог байлаа. О.Энхтуул У.Урнаа бид гурав буриадын Гэсэрийн 1000 жилийн ойд зориулж Гэсэрийн гурван хатан болохоор уригдаж буриадын алдартай жүжигчний партнёр нь болж тоглож байлаа. Уран бүтээл болгон бэрхшээл баяр хөөр бүгдийг л агуулсан байдаг даа.
-Та тайз дэлгэцийн хичнээн уран бүтээлд тоглочихов оо. Удахгүй бие даасан талархлын тоглолт хийх гэж байгаа талаар сонссон.
-Яг тоолж үзээгүй л дээ. Гэхдээ нэлээн хэдэн бүтээлд тоглосон байдаг юм билээ. Өөрийн уран бүтээлээрээ талархлын тоглолт ирэх тав, зургадугаар сараас хийе гэсэн бодолтой байгаа. Би урлагт 1993 оноос хойш өдийг хүртэл явчихсан байна. Энэ хугацаанд хошин шоу тоглолт 100 гаруй байна. Яг тоглолт бүр дээр нь задаргаа хийвэл бүр их. Дэлгэцийн гол, туслах 30 гаруй дүр байна. Мөн театртаа Э.Санчигдан найруулагчийн “Өглөөний тэнгэрийн одод” И.Нямгаваа найруулагч Г.Доржсамбуу багшийнхаа “Хар будаа”, Б.Мөнхдорж найруулагчийн “Хаан түүх”, “Хүслийн трамвай”, “Буудлын авхай” зэрэг нэлээд хэд хэдэн жүжгүүд байдаг. Мөн И.Найдандорж найруулагчийн “Ромео Жультта”-д Одноогийнхоо ээж нь болж тоглож байлаа. Н.Ганхуяг найруулагчийн “Нөхрөө надад зарчих” жүжиг болоод ханийнхаа хэд хэдэн бүтээлд тоглосон байна. Ингээд бодохоор олон сайхан дүрүүд бүтээжээ. Энэ бүхэн л ажил амьдралын хамгийн том хичээл байсан гэж боддог.
-Хошин урлагийг анхлан үүсгэн байгуулагчдын нэг яалтчгүй “Өнгөт инээд” хамтлаг шүү дээ. Энэ их айлаас олон уран бүтээлчид төрөн гарсан байдаг?
-1994 онд анх “Өнгөт инээд-1” гээд программыг хийж байсан. О.Энхтуул, О.Онон, О.Бат-Өлзий ах Г.Лхагвасүрэн ах гэсэн бид тавын бүрэлдэхүүнтэй байлаа. Дараа нь Ж.Оюундарь Л.Дэмидбаатар гээд л холилдоод л тоглож байсан. Тэр үед олон хошин шогийн хамтлаг байсангүй. Монголын хошин урлагийн театрыг Батзаяа ах маань ахалдаг байсан. Дараа нь манай “Өнгөт инээд” байсан юм. Бид хэд тоглолтдоо орчихоод л театрынхаа тоглолтод ордог байлаа. Тэр үед чинь хошин шогийн тоглолт долоо наймхан хоног л тоглодог байсан л даа. “Өнгөт инээд” хамтлагт маш олон сайхан жүжигчид байсан. Түүнчлэн олон сайхан жүжигчин энэ хамтлагаас уран бүтээлээ туурвиж гарсан байдаг. Өнгөт инээд хамтлагт ороогүй жүжигчид ховор доо. Босго сайтай газар байсан гэж боддог. Олон ч телевизийн нэвтрүүлэг хийж байлаа. Дан ганц жүжигчид гэхээс найруулагч, менежерүүд төрөн гарсан байдаг.
-Одоо “Шилдэг өнгө” нэртэйгээр уран бүтээл туурвиж байгаа. Шилдэг өнгө залуу жүжигчдийг дэмжиж ажиллаж байх шиг санагддаг.
-Тэгэлгүй яахав. Залуу хүмүүс дийлэнх нь ажиллаж байна. Бид хэд хэдэн тайзны жүжгүүд хийсэн. Одоогоор бид түлхүү кинон дээрээ төвлөрч ажиллаж байна. Хамгийн сүүлд “Нинжин сэтгэл” киногоо Монголдоо төдийгүй гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа хүргэчихлээ.
-Таны хувьд кинондоо тоглохоос гадна арын албанд түлхүү ажиллаж байх шиг санагддаг.
-Би кинонуудынхаа дүрд тоглохоос илүү гүйцэтгэх продюсерийн ажлыг хийхийг эрмэлздэг. “Аюултай харилцаа”, “Галзуу зугаалга” зэрэг киноны продюсер болоод зургийн даргаар ажиллалаа. Ажлаа урагштай явуулах шаардлагатай учраас зохион байгуулалтын ажилдаа түлхүү анхаармаар санагдсан л даа. “Нинжин сэтгэл” кинонд шахуулсаар байгаад л тоглосон. Киноны суурь багана чинь зохиол шүү дээ.
-Танай гэр бүл урлагийн гэр бүлүүдийн нэг. Охин чинь таны мэргэжлийг өвлөж авсан.
- Урлагийн гэр бүлийн нэг давуу тал нь бие биенээ маш сайн ойлгоход байдаг юм болов уу гэж боддог. Ярих сэдэв маань ч уран бүтээлийн л сэдэв байдаг. Хүслээгийн хувьд уран бүтээлээрээ нийгэмд тодорхой зүйл хэлсэн, далайцтай кинонууд хийх нь зүйтэй гэж ярилцдаг. Хүслээгийн багш нь хүртэл уран бүтээлээрээ тодорхой санааг хүмүүст дэвшүүлэх ёстой гэдэг байсан. Жишээ нь, манайд гэр бүлийн асуудал маш хурцаар тавигддаг шүү дээ. Энэ талын хуулиа дутуу боловсруулсан юм болов уу гэж боддог. Гадаадын орнуудад гэр бүлийн хууль гэж ямар хүчтэй хууль байна. Тиймээс киногоороо асуудал дэвшүүлэхийг зорьдог. Урлагийн хүний ажил цаг наргүй байдаг болохоор охиноо жүжигчин болгохыг хүсээгүй л дээ. Амар ажил биш шүү дээ. Хүүхдүүдээ хүний сайхан хань, гэрийн эзэгтэй байгаасай гэж бодсон л доо. Бид залуудаа театрт хүүхдүүдээ дагуулаад л ирдэг. Багаас нь урлаг гэдэг зүйл рүү түлхчихээд сэтгэл зүйг нь урлагт төвлөрүүлчихээд дараа нь боль гэдэг утгагүй асуудал юм шиг байгаа юм. Миний охиныг энэ мэргэжлийг эзэмшихэд Хүслээ бид хоёроос гадна багш нь маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Драмын театрын Болд-Эрдэнийн аав Сугар багш маш мундаг хүн. Үнэнхүү хүүхдүүдийн төлөө ажилладаг. Монголын урлагт маш олон жүжигчдийг бэлдсэн хүн. Сугар багшийн отгон шавь нарынх нь нэг манай охин. Одоо охин маань АНУ-ын Спрингфилдийн их сургуульд кино зохиолч, продюсер чиглэлээр магистрантурт сурч байгаа. Энэ жил төгсөнө.
-Урлагт зүтгээд 20 гаруй жил өнгөрчээ. Саяхан шинэхэн гавьяат болсон.
-Гэр бүлийнхэн маань маш их баярлаж хүлээж авсан. Найз нөхөд уран бүтээлийн ах дүү бүгд баяр хүргэсэн. Одоо хүртэл баярын мэндчилгээ тасраагүй л байна. Хэд хоногийн өмнө TV Cockteil-ийн Цоомоотой тааралдсан юм. Тэгсэн эгч ээ таны баярыг Солонгост дөрвөн ах тэмдэглэж байна лээ. Өөскө ажлаар Солонгос явсан чинь “Монгол таун” дотор дөрвөн хүн суучихсан Өлзийхүү эгч гавьяат болсон байна хамт тэмдэглэе гээд дуудсан гэнэ гэж хуучилж байлаа. Уран бүтээлч биднийг хамгийн том хүндлэл үзэгчид байдаг. Уран бүтээлийн амьдрал маань яг дундаа орж байна гэж бодож байна. Улам л сайхан уран бүтээл хийхийг зорьж байна даа.скачать dle 12.0

Сургуулиудад ус цэвэршүүлэгч суурилуулав

Өчигдөр, 14:43

“Facebook” аялал, подкастад зориулсан программ бүтээхээр төлөвлөж байна

Өчигдөр, 14:42

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ хийж буй айлчлал

Өчигдөр, 14:31

Халаалтын 11 уурын зуухны янданд утаа шүүгч байхгүй байна

4/12/2019, 15:47

Гутлын бизнес эрхлэгчдэд үйлдвэрийн анхдагч үнээр хүссэн гутлаа хийлгүүлэх боломж нээгдлээ

4/12/2019, 15:44

Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйж, цэцийн гишүүнээс огцрохыг шаардлаа

4/12/2019, 15:41

Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд 12 баримт бичигт гарын үсэг зурлаа

4/12/2019, 15:38

ОХУ, Монгол Улс эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа

4/12/2019, 15:36

Нийслэлд байшин, орон сууцны тооллого явагдаж байна

4/12/2019, 15:35

CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ “Хөх тэнгэрийн орон” үзэсгэлэн Бээжинд нээлтээ хийлээ

4/12/2019, 15:34

“Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгад ИНЕГ-ын хамт олон нэгдэж, шинжилгээнд хамрагдлаа

2/12/2019, 15:01

Залилангийн гэмт хэрэг үйлдсэн Нигери улсын иргэн Эжикем Чимези Жонд 10 жилийн хорих ял оноолоо

2/12/2019, 14:42

Монгол хийдүүдийн талаар цуврал нийтлэл - Хэрлэнгийн Зүүн хүрээ

2/12/2019, 14:38

Ц.Чинбат: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр барьж мөнгө завшдаг ТББ олширлоо

2/12/2019, 14:16

Баян-Өлгий аймгийн “Даяннуур”-ын мөс цөмөрч ачааны автомашинтай иргэн живжээ

2/12/2019, 14:14

Автозам ашиглалтын хураамжаа Candy-гээрээ төлдөг боллоо

2/12/2019, 14:10

Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат боллоо

2/12/2019, 14:09

Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвтэй болов

2/12/2019, 14:05

Оюуны спортын тамирчид багаараа олон улсын холбооны дэлхийн аварга болов

2/12/2019, 14:04

Улсын начин Н.Баярбаатар түрүүлэв

28/11/2019, 11:10

Х.Баттулга: The Hu хамтлаг алтан "Гэрэгэ" адил дэлхий даяар Монголын нэрийг дуурсгалаа

28/11/2019, 11:07

Ш.Батболд: Нийгмийн тодорхой хэсэг "Жокер" киног үзээд өөрийгөө гол дүрээс нь олж харсан байж магадгүй

28/11/2019, 11:04

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол болов

26/11/2019, 14:41

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ёсчлон баталгаажуулав

26/11/2019, 14:39

Эртний Монгол ахуйг харуулсан “Өв” үзэсгэлэнг нээв

25/11/2019, 14:02

Б.Шаравын "Алтан пянз"-ыг Төрийн түүхийн музейд залав

25/11/2019, 13:56

Их аварга М.Даваажаргал 43 дахь түрүүгээ авлаа

25/11/2019, 13:55

"Музейн барилгыг авч үлдэх бидний тэмцэл үр дүнд хүрсэнгүй. Бид дийлдлээ"

25/11/2019, 13:53

С.Эрдэнэ намын даргаасаа огцрохгүй бол Ардчилсан намыг шинээр байгуулна гэв

25/11/2019, 13:49

“Атар 60 жил” фото зургийн үзэсгэлэнгээс

24/11/2019, 14:11

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32